Удирдах бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулав

viber_image_2023-05-18_13-40-41-775.jpg

“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийн хүрээнд ШШГЕГ болон ЦЕГ-ын удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ослын үеийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа болон ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулах стратегийн команд штабын сургуулийн талаар мэдээлэл өгсөн юм.

Стратегийн команд штабын сургуульд Гамшгаас хамгаалах 12  улсын алба, яам агентлаг, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллага, болон 21 аймгийн Онцгой комиссын гишүүд оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top