Турк улстай туршлага солилцоно

9X1A3534.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрын Суурин төлөөлөгч ноён Вэйсэл Чифтжийг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Бүгд Найрамдах Турк Улсын ижил төстэй чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтын ажиллагааны эрх зүйн баримт бичиг байгуулж, бүтээлч хамтын ажиллагааг дэмжих, байгалийн болон техникийн гаралтай гамшгийн удирдлага, менежментийн салбарт хэрэглэгдэж буй тэргүүн туршлагыг солилцох, талуудын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, харилцан зөвлөмж, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.

scroll to top