Онцгой байдлын ерөнхий газар, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, Авлигатай тэмцэх газартай хамтран “Хяналт шалгалт, нэгдсэн арга хэмжээ” сэдэвт сургалтыг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Дотоод хэргийн их сургуульд зохион байгууллаа.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр сургалтыг хэлсэн үгэндээ “Гал түймрийн улсын хяналтын байцаагчдад хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр мэдлэг олгох, цаашид анхаарах асуудал, шинээр батлагдсан хууль, дүрэм, журам, заавар, стандартыг танилцуулах, байцаагчийн ажлын бүтээмжийг сайжруулах, шинэлэг мэдлэг, мэдээлэл олгох, захиалагчийн хэрэгцээ шаардлагыг хангасан цогц чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэхэд энэхүү сургалт чиглэгдсэн” хэмээн онцоллоо.
Тус сургалтад төв, орон нутгийн гал түймрийн улсын хяналтын 90 гаруй байцаагч батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хамрагдан, гэрчилгээгээ гардан авлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.