Сонсогчдын гардан тулааны тэмцээнд тэргүүллээ

viber_image_2023-05-22_17-21-48-479-1.jpg

Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын дунд  зохион байгуулсан “Гардан тулаан”-ы тэмцээнд Онцгой байдлын сургуулийн баг тамирчид тэргүүлж, Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургуулийн баг тамирчид удааллаа.

Тэмцээнд Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 80 гаруй тамирчин оролцож, тулаан, ур чадвар, зүйрлэн хийх дасгал (ката) гэсэн багийн 3 төрлөөр  өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Энэхүү гардан тулааны тэмцээн нь барьц чөлөөлөх, хутга, мэстэй довтолсон үед хамгаалах, буу тулгасан үед булах, баривчлах, хээрийн хувцастай тулалдах, хамгаалах, цохих дасгалыг техникийн өндөр түвшинд багаар хийж гүйцэтгэх зэрэг сонсогчдын биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх гардан тулааны  мэдлэг ур чадварыг дэмжсэн сургалт-спорт хосолсон цогц тэмцээн гэдгээрээ онцлог юм гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top