Гамшгийн мэдээллийн систeмийн талаар танилцуулж, туршлага солилцлоо

viber_image_2023-05-23_16-48-09-249.jpg

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн Мэдээллийн тeхнологи хариуцсан Индонeзийн төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр тус хүрээлэнгээс хөгжүүлж байгаа “Гамшгийн статистик хохирол хэрэгцээ, мэдээллийн нэгдсэн систем”- ийг танилцуулсан юм.

 Цаашид систeмийн хөгжүүлэлт, нээлттэй платформ ашиглан бодит мэдээллийг солилцох, гамшгийн хохирол хэрэгцээг бодитой тодорхойлох судалгааны ажил хийхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.

scroll to top