Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Дорнод, Дундговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудад хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, +11…+13 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 26-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, талын нутгаар, 29-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +21…+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 28, 29-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн “Улаан хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 250 км-т, сумын төвөөс урд зүгт 70 км-т/ Суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 05.24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас тус багийн “Улаан хошуу” гэдэг газрын чиглэлд 5 зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан “УАЗ-452 Фермер” загварын автомашин 05.23-ны өдрийн 19:45 цагт шатсаны улмаас Б /2 настай, эрэгтэй/-ийн 2 гарын сарвууны хэсэг бага зэрэг түлэгдсэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.    

– ААН, байгууллагын өмчид гарсан: Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн Түшээ гүн гэдэг газар  /аймгийн төвөөс хойд зүгт 137 км-т, сумын төвөөс баруун зүгт 15 км-т/ Амбаар шатсан тухай мэдээллийг 05.25-ны өдрийн 06:25 цагт хүлээн авсан. 5х6 метрийн хэмжээтэй  2 амбаар 05.25-ны өдрийн 02:30 цагт шатсан тул  орон нутгийн иргэд унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн /аймгийн төвөөс урд зүгт 10 км-т, сумын төвөөс баруун зүгт 16 км-т/Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 5 ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.  

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Төв багийн Далай-н 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 01:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт тус сумын иргэн Р /76 настай, эрэгтэй/, Т /8 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1 дүгээр гудамжинд гал тогооны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 02:09 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 40х30 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд эд зүйл, агааржуулалтын хуванцар хоолой шатаж байсныг унтраасан. Утаажилтын бүсээс 32 иргэнийг гаргаж, 5 иргэн бага зэрэг угаартсан байсныг НТТТ-д шилжүүлэн өгсөн.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дугаар хорооны “Тахилт”-ын 4 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Төмөртэйн бригад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 175 км-т, сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.24-ний өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэд хог шатаасны улмаас 0.5 га талбай шатаж байсныг 17:20 цагт цурамд оруулж, 17:57 цагт унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР      

scroll to top