Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг ирэх есдүгээр сард зохион байгуулахтай холбогдуулан “Онцгой байдлын цаг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа бэлтгэлээ.
Нэвтрүүлэгт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай, Онцгой байдлын байгууллагын залуу офицеруудын төлөөлөл Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн захирагч, ахлах дэслэгч Буянбадрах нар оролцсон юм.
“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Өлзий, Newschannel телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар