Шар усны үерээс болгоомжил

ed45be29c9863e324da330bc45189995original.jpg

Нийт нутгийн томоохон гол, мөрөн, нууртай хэсгээр шар усны үер гарч дуустал тээвэрлэлт хийхгүй байхыг анхааруулж байна. Засварлагдсан зам гүүрээр зорчих хөдөлгөөнийг сэргээхдээ холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэх, голыг эрэг хариар цас мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээг зохион байгуулахдаа усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авахыг сануулж байна.

Мөн  эвдэрч нурсан гүүр, цөмрөх магадлалтай голын судалгааг гаргах, хайлмагтсан нуур, голын орчимд анхааруулсан, хориглосон тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах ажлыг холбогдох албаныханд салбар яамнаас үүрэг болгожээ.

Түүнчлэн иргэд, жолооч нар ашиглалтын нөхцөл, шаардлага хангагдаагүй эвдрэлтэй  зам, гүүрийн байршлын талаарх мэдээллийг МХЕГ бусад холбогдох байгууллагуудад өгч байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: www.news.mn

scroll to top