“COVID -19”-өөс аюултай шинэ цар тахалд бэлэн байхыг ДЭМБ уриалжээ

646db5feb8228.png

“COVID-19”-өөс аюултай шинэ цар тахлын аюул нүүрлэхийг үгүйсгэх аргагүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Женевт болж буй ДЭМБ-ын жил тутмын чуулган дээр мэдэгдлээ.

“Шинээр өвчлөл тархааж, үхэлд хүргэх коронавирусний өөр хувилбар гарч ирэх аюул хэвээр байна. Түүнээс ч хавьгүй аюултай шинэ халдварт өвчин үүсгэгч тархах аюул мөн байсаар байна” гэж ДЭМБ-ын тэргүүн хэлжээ.

Т.А.Гебрейесус дэлхий нийтээрээ энэ аюулд хамтын хүчээр хариу арга хэмжээ авахад бэлэн байхыг уриалсан байна.

ДЭМБ-аас “COVID-19” цар тахалтай холбогдуулан 2020 онд зарласан онцгой байдлыг өмнө нь цуцалсан юм.

Эх сурвалж:montsame.mn

scroll to top