Хяналт шалгалтад 395 барилга байгууламжийг хамруулж, 2182 зөрчлийг илрүүлэв

13-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас  ногоон бүсийн айл өрх, амралтын газар, жуулчны баазын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 1-22-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгууллаа.

Хяналт шалгалтад нийт 395 барилга байгууламжийг хамруулан, гал түймэр гарах эрсдэлтэй 2182 зөрчлийг илрүүлж, 575 зөрчил буюу 26.3 хувийг газар дээр нь арилгуулсан.

 Бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 220 албан шаардлага, 104 мэдэгдэл, 8 танилцуулгыг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.  

Мөн гал түймэр унтраах тархалтын дадлага, сургалтыг 30 удаа зохион байгуулж, байгууллага хоорондын уялдаа холбоо, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүллээ.

Зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийн гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх 7 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top