Энх тайвны төлөөх бүх нийтийн гүйлтийн тэмцээнд багийн дүнгээр гутгаар байр эзэллээ

643A9424.jpg

Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэнхэр дуулгат дайчдад хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, мод тарьсан юм.  

Мөн алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх, хүүхэд залуучуудад цэргийн албаны онцлогийг сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор  зохион байгуулсан “Монгол дайчин-Mongol Warrior” энх тайвны төлөөх бүх нийтийн гүйлтийн тэмцээнд багийн нийлбэр дүнгээр Онцгой байдлын албаны баг тамирчид гутгаар байр эзэллээ гэж Онцгой байдлын еөрнхйи газраас мэдээллээ.

scroll to top