“Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцан ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

viber_image_2023-05-30_09-43-24-023.jpg

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран ирэх зургадугаар саырн 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах  стратегийн команд штабын сургуулийн хүрээнд Чингис хаан олон улсын нисэх буудлын удирдах бүрэлдэхүүнд “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцан ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар “Стратегийн команд штабын сургууль, сургуулийн үед ашиглах ослын үеийн удирдлагын тогтолцооны тухай ойлголт, ач холбогдол”,  “Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, анхаарах асуудал”, “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу штабын хэсэгчилсэн дадлагыг хийлээ.

Сургалтад нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК, Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газар, Гадаадын иргэн харьяатын газрын бүрэлдэхүүн хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top