Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан МҮОНТ-ийн “Нийгмийн хэлэлцүүлэг” нэвтрүүлэг “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлье…” сэдвийг хөндлөө.