Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дорнод, Орхон, Өвөрхангай, Төв аймгийн нутгийн зарим газраар бороо орж, бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29+34 градус, бусад нутгаар +23+28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, +19+21 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 9-ний өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 10-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 11-ний өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3+8 градус, өдөртөө +19+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +18+23 градус, өдөртөө +31+36 градус, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +12+17 градус, өдөртөө +25+30 градус, бусад нутгаар шөнөдөө +8+13 градус, өдөртөө +21+26 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлин Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын рашаан” гэдэг газар хаягдал хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 10:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой баг агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 4х8 метрийн хэмжээтэй агуулахын дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны  өдрийн 21:19  цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн  дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.     

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “Хангарьд сити-2” хотхоны 1552 дугаар байр бага насны хүүхэд толгойгоо орны төмрийн завсар оруулаад гацаасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 15:36 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход А2 настай, эрэгтэй/ сунадаг буйдангийн доод талын төмрийн засвар толгойгоо оруулаад гацаасан байсныг “Холматро”-гийн  тэлэгч багаж ашиглаж, 10 минут ажиллан аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top