Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

287064526_386565770167520_4457667823566911766_n-758zqkd6l85a537of98o0p9kh98wq99qqtiq29tamv4.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 7-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хангай нурууны өврийн Богд, Буянт, Хожуул, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Үенч, Бодонч, Согоог, Харбут, Увс нуурын савын Хархираа, Намир, Түргэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдсэн.

Мөн Хархираа, Харбут, Идэр, Үүр гол үерийн түвшинг 5-10 см, Хариг, Согоог гол үерийн аюултай түвшинг 5-20 см даван тус тус үерлэж байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

scroll to top