1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 11-12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9, 10-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +32…+37 градус, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 12:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, алба хаагчдыг очиход 0.5 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг сум/аймгийн төвөөс баруун зүгт 25 км/-т Тамгын газрын байр шатаж байна гэсэн дуудлагыг 06:07-ны өдрийн 13:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид очиж 4х12 метрийн хэмжээтэй нэг цонхны үйлчилгээний өрөөний тааз шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 11 дүгээр гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн 5 ханатай гэр, 4 ханатай гэр бүрэн, 12 метр хашаа тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүннарангийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 12х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн Эрдэнэтолгой гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 22:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай 2 м3 мод, 8 метр хашаа тус тус шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Голын усанд осолдсон: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Толгойн боолт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 2 км/-т 20 хүүхэд зугаалж явснаас 1 хүүхэд Орхон голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 06.06-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Д /14 настай, эрэгтэй/-ыг Хархорин сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэдэг газраас Нарийн хүн багийн Таван салааны гарам гэдэг газар хүртэл Орхон” голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар нийт 45 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй тул 21:25 цагт түр зогсоосон. 06.08-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Өндрөөс унах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо 3 дугаар давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 09:39 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А/38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ өөрийн хүүхэд болох Т тэврэн цонхоор үсрэх гэж байсныг 24 минут ажиллаж аюулгүй болгон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР