1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Дорнод, Сэлэнгэ аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. +24…+26 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 11-12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 10-нд тал, хээрийн нутгаар, 11-12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +20…+25 градус, өдөртөө +32…+37 градус, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалангийн автозамын зорчих хэсэг автобус шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход нийтийн тээврийн автобусны хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн баг, “Их булан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 110 км, сумаас урд зүгт 40 км/-т Иргэн Б-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт 06.08-ны өдрийн 10:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 10:55 цагт хүлээн авсан.Тус сумын иргэн Б-ын 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, Явуугийн задгай Түргэн хоолны газар шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х10 метрийн хэмжээтэй 2 давхар түргэн хоолны газрын дээвэр шатаж байсныг 38 минут ажиллан унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант баг, Соёмбын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 18:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын 4 ханатай гэр, Б-ийн 5 ханатай 2 гэр, шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Цагаан-Овоо баг, ‘’Их-Ус’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 97 км, сумын төвөөс хойд зүгт 3 км/-т адууны хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 22:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход малчин Д-ын 5х6 метрийн хэмжээтэй адууны хашаа шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Голын усанд осолдсон: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Толгойн боолт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 2 км/-т 20 хүүхэд зугаалж явснаас 1 хүүхэд “Орхон” голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 06.06-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Д /14 настай, эрэгтэй/-ыг Хархорин сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэдэг газраас Нарийн хүн багийн Таван салааны гарам гэдэг газар хүртэл Орхон” голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар нийт 15 км-т эрэн хайх ажиллагааг 06.08-ны өдрийн 05:30 цагаас 15:00 цаг хүртэл зохион байгуулж, анх осолдсон газраас зүүн хойд зүгт 20 метр/-т 2 метрийн гүнээс 15:00 цагт цогцсыг олж гарган тус сумын Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн.
Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Цогцос гаргах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 1 хүний цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 06.08-ны өдрийн 14:39 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход /30 метр урт, 200 метр өргөн/ 10 метрийн гүнтэй саарал ус цуглуулах далан дотор усны мандалд овог нэр тодорхойгүй /35-40 орчим настай, эрэгтэй/ хүний цогцос байсныг амьсгалын бие даасан төхөөрөмж, аврах олс, ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 4 дүгээр гудамжинд барилгын шатан доороос цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 06.09-ний өдрийн 01:31 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Г/60 настай, эрэгтэй/ өөрийн хашаанд барьж байсан 3 давхар амины орон сууцны барилга дээр ажиллах явцад 2 дугаар давхарын шат нурж дарагдаж нас барсан байсан тул тэлэгч, хийн дэр, ашиглан 02:20 цагт цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, барилгын шугам хоолой суурилуулахаар нүх ухаж байсан 1 хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 12:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа барилгын туслан гүйцэтгэгч иргэн М-ын барилгын бригадад ажиллаж байсан иргэн Д /53 настай, эрэгтэй/ цэвэр бохирын шугам хоолой суурьлуулахаар ухсан 3 метрийн гүнд ажиллах явцад шороо нурж дарагдаж нас барсан байсан тул 13:15 цагт цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Салхи, шуурга – Догшин хуй салхи: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумынЦагаан дэнж баг, “Дорнодын булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км, сумын төвөөс баруун урд зүгт 17 км/-т 06.08-ны өдрийн 19:00 цагийн орчим хүчтэй хуй салхи салхилсны улмаас иргэн Ч-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг тухайн өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын Газрын ажилтнуудыг очиход иргэн Ч-ын 5 ханатай гэр хуй салхи салхилсны улмаас ашиглах боломжгүй нурсан байсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР