Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 8 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 4 хүний амь насыг авран хамгааллаа.
Усны осол нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.
Мөн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ихэнх нутгаар 30 градус давж халах төлөвтэй байна.
Иймд:
– Иргэд усны ослоос урьдчилан сэргийлж, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.