- Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Баян-Өлгий, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр годын хөндийгөөр +22…+27 градус, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +33…+38 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. +30…+32 градус дулаан байна.
Төлөв байдал: 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +31…+36 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Төв аймаг, Аргалант сумын Хөшөөт баг, “Шар дэл” гэдэг газар Иргэн Ж-ын 5 ханатай гэр 06.11-ний өдрийн 23:00 цагт шатсан тухай мэдээллийг 06.12-ны өдрийн 15:04 цагт хүлээн авсан. Тус сумын иргэн Ж-ийн 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Доод Салхитын задгайд Хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 12:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн О-ийн 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо, Хайрханы 5 дугаар гудамжинд Амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Г-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар, 10 метр хашаа шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжинд Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 15:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Д-ийн 5 ханатай гэрийн эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 6 дугаар багт Амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 16:08 цагт /16:11 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн А-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил шатаж байсныг 23 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 хороо Туул голын эрэг дагуу бургас шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиход 1 га талбайд бургас шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Төв аймаг, Бүрэн сумын Баянцогт баг, “Улаан эргийн-Ухаа” гэдэг газар Иргэн Л-ийн 2 гэр 06.12-ны өдрийн 16:45 цагийн орчим шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан очиход иргэн Л-ийн 5 ханатай 2 гэр, 4 ханатай 1 гэр бүрэн шатсан байсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга О аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Төв аймаг, Зуунмод сумын Баруун Зуунмод багт Амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн А-ын 2х2, 2х1 метрийн хэмжээтэй 2 амбаар шатаж байсныг 12 минут ажиллан унтраасан.
Дорноговь аймаг, Замын-Үүд сумын Хилчин багт Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 17:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Т-ын 4 ханатай гэр, иргэн Э-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 13 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн О /68 настай, эмэгтэй/ өртөж түлэгдсэн байсныг тус сумын Нэгдсэн эмнэлэгийн эмч Б-д хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороонд Граж шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагчид очиход иргэн Л-ийн 10х12 метрийн хэмжээтэй граж, “Тоёота Акуа” загварын суудлын автомашин, “Тоёота Приус-20” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багт Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Д-ын 8х6 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөөний хана шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар багт Хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиход хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороонд Хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 20:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход 1 дүгээр орцны хогийн суваг шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан бөгөөд утаажилтын бүсээс 76 иргэнийг гаргасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороонд Гражид автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 22:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн М-ын “Мерседес бенз” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан бөгөөд утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороонд Хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 23:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт 32 дугаар хороонд Хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 03:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход хогийн цэгт хог шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Ой, хээрийн түймэр – Ойн түймэр: Сэлэнгэ аймаг, Ерөө сумын Бугант баг, “Их үлэлэй гол” гэдэг газар Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын хил давж ой хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 06.11-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид 2 бүлэг болон хуваагдан түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Ерөө сумын Бугант баг, “Гучинтавын-Ам” гэдэг газар Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн захирагч, хошууч Э-аар ахлуулсан алба хаагчид 06.13-ны өдрийн 04:23 цагт түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдсэн.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Голын усанд осолдсон: Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сумын Их-Уул багийн “Найман толгой” гэдэг газар “Дэлгэр” мөрөнд өсвөр насны хүүхэд живсэн тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 15:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нийт 20 хүн, 4 автомашин, 1 завьтайгаар Д /7 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 06.12-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 20:30 цаг хүртэл осолдсон “Найман толгой” гэдэг газраас “Хилэнгийн гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т “Дэлгэр” мөрний усаар завиар, голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, нийт 20 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.
Баян-Өлгий аймаг, Бугат сумын 3 дугаар багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газар 6 хүн зугаалж явсанаас “Ховд” голын усанд 2 хүн ороод 1 хүн нь гарч ирээгүй тухай дуудлагыг 06.11-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 06.12-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:25 цаг хүртэл осолдсон “Хасбаатарын хөшөө” гэдэг газраас 4 дүгээр багийн “Хар-Ус” гэдэг газар хүртэл 15 км-т “Ховд” голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, 5 метрийн гүнд нийт 6 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 06.13-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.
Цас шаварт суусан: Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын Харганат баг, “Хөшөөт” гэдэг газар Харганатын голын усанд ачааны автомашин суусан тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид очиход тус сумын төвөөс Цагаан гол гэдэг газрын чиглэлд иргэн Х /30 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “ЗИЛ 130” загварын /4 зорчигчтой/ ачааны автомашин “Харганат”-ын голын усанд суусан байсныг 12:05 цагт татан гаргасан.
4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Гол, мөрний усны үер: Баян-Өлгий аймаг, Өлгий сум 1, 5, 9, 11 дүгээр багт Ховд голын усны түвшин нэмэгдэж голын эрэг дагуу байрлах айл өрхүүд усанд автах магадлалтай байна гэсэн мэдээллийг 06.12-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилчид нийт 29 хүн, 12 автомашин, 1 /ковш/-той очиж, Ховд голын эрэг дагуу 1 км газарт даланг сэргээх, өндөрлөх ажлыг зохион байгуулсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР