Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна

f9b3f4a6490009cdb3638035951a2fb1_x3-6zu3l15viaqhgmje4cz17qshtmx4srta8yv6nkuyj40-705nst0iqyq4blvrsnfxjc2w5rp283atn3g0jl1p6ps-70vthkqxh3bojvge9v1lzoe53os3rpububvwkudc0n4.jpg

  Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр Алтай нуруунаас эхтэй Турган, Булган, Согоог, Ховд, Бодонч  зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-90 см нэмэгдэж Үүр, Сагсай, Ховд, Хархираа, Булган болон Идэр голын эхээр үерийн түвшинг 10-70 см, Хариг, Согоог, Харбут, Буянт голууд үерийн аюултай түвшинг 5-20 см даван тус тус хүчтэй үерлэж байна.


Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа ард, иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

scroll to top