Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн өсвөрийн аврагчид дүүргийн аваргаар тодорлоо

353832862_603019361978565_3745064216673447561_n.jpg

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран “Өсвөрийн аврагч-2023”  дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 84 баг тамирчин оролцож,  аюулгүй амьдрах ухаан, мэдлэг эзэмшүүлэх, гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх таван үе шаттай даалгаврыг гүйцэтгэн, аварагуудаа шалгаруулсан юм.

Нийлбэр дүнгээр ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн баг тэргүүлж, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Харин тэмцээний удаах байруудад ерөнхий боловсролын 57, ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн баг тамирчид шалгарлаа гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top