Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

159A0570.jpg

Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2023 оны Бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Улаанбаатар, Хөвсгөл, Завхан, Хэнтий, Өмнөговь аймагт тус тус зохион байгуулж байна.

Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын 70 багийн 560 гаруй тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Гал унтраах техникийн олон төрөлт спорт нь Онцгой байдлын албаны мэргэжлийн спорт бөгөөд албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэрийг сайжруулдаг онцлогтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top