Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

  1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ, Төв аймгийн нутгийн зарим газраар бороо орж, Ховд аймгийн нутгийн зарим газраар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч  борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +12+17 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +17+22 градус,  говийн бүс нутгийн хойд хэсгээр +28+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33+38 градус, бусад нутгаар +21+26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, +22+24 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-ны өдөр баруун  аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-ны өдөр  төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-ний өдөр  зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 16-ны өдөр нутгийн зарим газраар, 17-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1+6 градус, өдөртөө +15+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17+22 градус, өдөртөө +32+37 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +13+18 градус, өдөртөө +28+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8+13 градус, өдөртөө +21+26 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсанГовьсүмбэр аймаг, Сүмбэр сум Сансар багийн Баянбулагийн 2 дугаар гудамжинд Хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 09:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид очиход тус тоотод иргэн О-ийн 4 метрийн урттай хашаа, хураалттай эд зүйлс шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.    

Увс аймаг, Улаангом сум 7 дугаар багт Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 12:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид очиход тус тоотод иргэн О-ийн 8 ханатай гэр шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.        

Дорноговь аймаг, Айраг сум Замчин багийн “33 дугаар зөрлөг” гэдэг газар Сайншанд-Чойр чиглэлийн автозамын зорчих хэсэгт ачааны автомашины чиргүүл шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн “Даф” загварын ачааны автомашины чиргүүлийн хойд дугуй, тээвэрлэж явсан 25 тн гангуурын электродоос 7.5 тн нь шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.    

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход 2х2 метрын хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.       

Ховд аймаг, Жаргалант сум Алагтолгой баг Мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 23:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Б-ын “Даюун” загварын мотоцикл /улсын дугааргүй/ шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар багт Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 03:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Д-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.      

Ой, хээрийн түймэр – Ойн түймэрСэлэнгэ аймаг, Ерөө сумын Бугант баг, “Их үлэлэй гол” гэдэг газар Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын хил давж ой хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 06.11-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид 2 бүлэг болон хуваагдан түймрийг унтраахаар ажиллаж байна. 06.14-ний өдрийн 15:00 цагт цурамд оруулж, цурам доторхийг бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийж ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг, Ерөө сумын Бугант баг, “Гучинтавын-Ам” гэдэг газар Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн захирагч, хошууч Э-аар ахлуулсан алба хаагчид 06.13-ны өдрийн 04:23 цагт түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдсэн. 06.14-ний өдрийн 11:35 цагт цурамд оруулж, цурам доторхийг бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийж ажиллаж байна.

Дорнод аймаг, Матад сум Буян-Өндөр багийн “Хөндий худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ хээрийн гал түймрийн цэг 06.14-ний өдрийн 14:08 цагт илэрсэн. Матад сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 1 автомашинтай 14:20 цагт сумаас гарч 70 км замыг туулан 16:40 цагт очиж, орон нутгийн 8 иргэн, 3 автомашинтай хамтран ажиллаж мөн өдрийн 17:10 цагт бүрэн унтрааж, Мэнэн багийн Засаг дарга М-т хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга А аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га талбай шатсан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Баян-Өлгий аймаг, Бугат сумын Их-Уул багийн “Найман толгой” гэдэг газар ‘Дэлгэр’ мөрөнд өсвөр насны хүүхэд живсэн тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 15:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нийт 20 хүн, 4 автомашин, 1 завьтайгаар  Д /7 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 06.12-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 20:30 цаг хүртэл осолдсон “Найман толгой” гэдэг газраас “Хилэнгийн гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т “Дэлгэр” мөрний усаар завиар, голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, нийт 20 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. Голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 06.15-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Баян-Өлгий аймаг, Бугат сумын 3 дугаар багийн “Хасбаатарын хөшөө’; гэдэг газар 6 хүн зугаалж явсанаас “Ховд’; голын усанд 2 хүн ороод 1 хүн нь гарч ирээгүй тухай дуудлагыг 06.11-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 06.12-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:25 цаг хүртэл осолдсон “Хасбаатарын хөшөө” гэдэг газраас 4 дүгээр багийн “Хар-Ус” гэдэг газар хүртэл 15 км-т “Ховд” голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, 5 метрийн гүнд нийт 6 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 06.13-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Нүхэн жорлонд унах: Хөвсгөл аймаг, Мөрөн сум Бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 06.14-ний өдрийн 12:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход тус тоотод Н /1 настай, эмэгтэй/ 2х2 метрийн хэмжээтэй, 3 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг 5 минут ажиллан эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Нүхэнд унах: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороонд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход тус тоотод иргэн Б/31 настай, эрэгтэй/, Г /29 настай, эрэгтэй/ нар малын тэжээл бэлтгэх зорилгоор бэлдсэн 2.5х2.5 метрийн хэмжээтэй, 4 метрийн гүн /дотроо пивоны хаягдал шингэн шаартай/-тэй нүхийг цэвэрлэж  байгаад дотор нь унасан байсныг 15 минут ажиллан эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер-Гол мөрний усны үер, уруйн үер: Ховд аймаг, Мянгад сум

Үер-Гол мөрний усны үер, уруйн үер: Ховд аймаг, Мянгад сум Гахайт багийн “Бор хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт  70 км-т, сумын төвөөс хойд зүгт 24 км-т/ “Гахайтын бор хошууны арал” нуурын усны түвшин нэмэгдсэний улмаас малчин Б нь 50 бог малтай усанд боогдсон тухай дуудлагыг 06.14-ний өдрийн 20:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, аврах завь ашиглан малчин Б /25 настай, эрэгтэй/-ыг нуурын арал хэсгээс аюулгүй газарт гаргасан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул ажиллагааг зогсоож, малыг нь 06.15-ны өдөр гаргах үүрэг өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top