Гуравдугаар сарын 15. Хэрэглэгчийн өдөр

9X1A6933.jpg

Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд 2012 оноос эхлэн “Бидний мөнгө бидний эрх”, “Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын төлөө”, “Үүрэн телефон хэрэглэгчдийн эрхийг хамгаалья”, “Зөв зохистой хооллолтын төлөө” уриатайгаар тэмдэглэж байсан бол энэ жил “Антибитокийн цэснээсээ хасья” уриан дор нэгдэн тэмдэглэлээ.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шадар сайдын зүгээс энэ өдрийг өөрийн харьяаны Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газруудтай хамтран Чингисийн талбай дээр тэмдэглэхээр болсон бөгөөд мөн уг үйл ажиллагаанд дор нэр дурдсан байгууллагууд оролцож үйл ажиллагаагаа сурталчлах, иргэд хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ОБЕГ, НОБГ-аас 120 албан хаагч, гал унтраах , аврах зориулалтын 6 автомашин, аврах зориулалтын тусгай багаж хэрэгсэл дэлгэн үзүүлж, ард иргэдэд гамшгийн голомтоос аврах ажиллагааны талаар заавар зөвлөмж өгч ажиллав. Мөн гал түймэр, үер ус, хүчтэй салхи шуурга болон бусад аюулын үед хэрхэн өөрийгөө болон бусдыг аврах, ямар арга хэмжээ авахыг зөвлөж, санамж сэрэмжлүүлэг 4500-5000 ширхэгийг иргэдэд хүргэлээ.

Мөн “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон өөрийн байгууллагын вэб сайт, фэйсбүүк хуудсаар дамжуулан тогтмол хүргэж байна.

9X1A6639 9X1A6677 9X1A6701 9X1A6983 9X1A7169

scroll to top