Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр гал унтраах тусгай зориулалтын автомашинуудыг хүлээлгэж өгөх ажиллагаа болно. Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Австри улсын “Розенбаур Интернейшнл Аг” компаниас Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, захиалгаар нийлүүлэгдэж байгаа аврах, гал унтраах ажиллагааны 16 автомашин, дагалдах хэрэгсэл, мөн 2015 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Номин трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн 4,6 тэрбум төгрөгийн өртөгтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын 12 автомашин нийт 28 автомашиныг 21 аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төв, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст хуваарилан хүлээлгэн өгөх ажээ.
Эх сурвалж: www.zaluu.com