Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхи өмнө жилийнхээс 2,3 дахин өсч байна

9X1A6322.jpg

Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, хүч хэрэгсэл, автомашин техник тоног төхөөрөмжийн хангалт сүүлийн жилүүдэд онцгой дээшилж байна. Өнгөрсөн онд Онцгой байдлын салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж орчин үеийн автомашин, техник, тоног төхөөрөмжөөр шинэчлэгдсэн.

9X1A7469

Харин 2016 онд Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд  Онцгой байдлын ерөнхий газар нь Бүгд найрамдах Австри Улсын Розенбаур Интернейшнл компанитай Монгол Улсын гал түймэртэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх, аврах, гал унтраах ажиллагааны автомашин, дагалдах хэрэгслийг нийлүүлэх гэрээ-г байгуулсан.

9X1A7632

9X1A7523

Энэ хүрээнд Онцгой байдлын албанд 5 сая еврогийн өртөг аврах, гал унтраах зориулалтаар ашиглагдах Галын үндсэн албаны 4 тонны автомашин 4 ш, үндсэн албаны 2 тонны автомашин 4 ш, аврах албаны автомашин 1 ш, шатны автомашин 1ш, ой, хээрийн түймэр унтраах автомашин 6 ш, нийт евро стандартын 16 ш автомашин, мөн 2015 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Номин трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн 4,6 тэрбум төгрөгийн өртөгтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын 12 автомашин нийт 28 автомашиныг дагалдах багаж хэрэгсэл, техникийн хамт хүлээн авлаа.

9X1A7539Эдгээр автомашин техникийг 21 аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төв, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст хуваарилан хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр ОБЕГ- т боллоо.

9X1A8048

Уг арга хэмжээнд Монгол улсын шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Австри Улсын Розенбаур Интернейшнл компанийн Ази номхон далайн бүсийн асуудал хариуцсан худалдааны менежер Хелберт Бачгер, Номин трейдинг компанийн зөвлөх н.Шагдарсүрэн нарын холбогдох албаны хүмүүс  оролцов.

9X1A7645

Дээрхи автомашин, техник тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхи өмнө жилийнхээс 2,3 дахин өсч, парк шинэчлэл эрс дээшилж байгаа юм.

9X1A7657

Эдгээр галын үндсэн албаны болон аврах ажиллагааны автомашинууд нь манай орны эрс тэс уур амьсгалд тохирсон, Монгол Улсын захиалгаар үйлдвэрлэгдсэнээрээ онцлог юм.

9X1A7707

9X1A7812

9X1A7841

Онцгой байдлын ерөнхий газар

2016.03.16

scroll to top