Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна

IMG_1247.jpeg

Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 17:14-18:05 цагт 3 удаагийн хээрийн гал түймэр гарсан.
Түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн алба, сайн дурын хэсгийнхэн ажиллаж, 6 дугаар сарын 25-ны өдрийн 04:00 цагт цурманд оруулан, мөн өдрийн 05:55 цагт түймрийг бүрэн унтраалаа.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халж, хэт халалт болж байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Иймд:
Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих, аялал, амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж,
-Ил задгай гал түлэхгүй байх,
-Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
– Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
-Бага насны хүүхдийг ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх,
– Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

scroll to top