Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв

weathers.png

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх долдугаар сард баруун болон говийн бүс нутгийн ихэнх хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар бороо хуртай, агаарын температур сэрүүхэн байх төлөвтэй байна. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орох магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар: Агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу бороо орох төлөвтэй байна.  Сарын эхээр ихэнх нутгаар бороо хуртай, агаарын температур сэрүүхэн байх төлөвтэй байна. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр олдон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-3°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутаг болон Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг болон Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температурын явцын хувьд нэг болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Өмнөгоь, Дорноговийн нийт нутаг, Дундговь, Говьсүмбэрийн зарим сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн сүүлчийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-4°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Эх сурвалж: ЦУОШГ

scroll to top