“Тикийн гайхамшиг” туршлага солилцох хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулав

356804541_225638290414373_1401151032035352553_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Тикийн гайхамшиг” туршлага солилцох хамтарсан дадлага сургуулийг энэ сарын 5-27-ны өдрүүдэд  Увс аймгийн Хяргас нууран дахь Усан сургалт хяналт дадлагын төвд зохион байгууллаа.

Тус сургалт, дадлагыг АНУ-ын Батлан хамгаалах хамтын ажиллагааны газрын сургагч багш нар удирдан явуулж, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын  28 алба хаагч  хамрагдсан юм.

Алба хаагчид эмнэлгийн анхан шатны тусламж, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, өндөр уулнаас аврах ажиллагаа зэрэг 3 төрлөөр 90 цагийн аврах ажиллагааны дадлага сургуульд хамрагдаж, мэдлэг ур чадвараа дээшлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top