Филиппинд дахин 30 мянган хүнийг нүүлгэн шилжүүлнэ

64a2656b32424.png

Филиппиний эрх баригчид тус улсын өмнөд хэсэгт орших Лузон (Албай муж) арлын Майон галт уулын дэлбэрэлтийн аюултай бүсээс дахин 30 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэж байна.

Филиппиний Галт уул, газар хөдлөл судлалын хүрээлэнгийн зөвлөмжийн дагуу галт уулаас 8 км-ийн радиуст оршин суудаг иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэлтэд бэлэн байхыг өмнө нь анхааруулсан байжээ. “Доод тал нь 8000 гэр бүл буюу 30 000 хүнийг хэзээ ч нүүлгэн шилжүүлж магадгүй. Энэ бол бидний өмнө нь нүүлгэн шилжүүлсэн хүмүүсээс  гадна,  нэмж нүүлгэн шилжүүлэх хүмүүсийн тоо юм. Хэдийгээр Филиппиний зэвсэгт хүчнийхнийг энэ ажилд дайчлаад байгаа ч хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд гурван өдөр хагасын хугацаа шаардагдана гэж бид тооцоолж байна” гэж Албай мужаас сонгогдсон парламентийн гишүүн Жоуи Сальседа хэлсэн байна. 

Майон галт уулын дэлбэрэлт зургаадугаар сарын 11-нд эхэлснээс хойш 13.5 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа тухай Филиппиний хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн юм. Орон нутгийн эрх баригчд нүүлгэн шилжүүлсэн иргэдэд ундны ус, хүнсний нөөц, нэн түрүүнд шаардагдах эд зүйлс зэрэг хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж 500 орчим мянган ам.доллар хуваарилжээ.

Майон галт уул нь 2500 м орчим өндөртэй, конус хэлбэртэй учраас жуулчдыг ихээхэн татдаг, Филиппиний хамгийн идэвхтэй галт уул юм. Майон галт уул нь хамгийн сүүлд 2018 оны нэг дүгээр сард идэвхжиж байжээ.

scroll to top