ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг дүгнэж, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.
Тус хүрээлэн нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх давтан сургалт”-ыг зохион байгуулж, тус сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын 41 ажилтан, алба хаагчийг хамруулан гэрчилгээ олгосон.
Мөн “Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал эртнээс сэрэмжлүүлэх үндэсний бодлого: асуудал, шийдэл, гарц” эрдэм шинжилгээний бага хурал , “Гамшгаас хамгаалах сургалтын өнөөгийн байдал, хүртээмж, үр нөлөө” сэдэвт онол, практикийн бага хурлыг тус тус зохион байгуулсан байна гэж ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.