Энэтхэгийн галт тэрэгний ослын шалтгааныг зарлалаа

-галт-тэрэгний-ослын-шалтгааныг-зарлалаа.jpg

Энэтхэгт сүүлийн 20 жилд тохиогоогүй аймшигт галт тэрэгний осол өнгөрсөн сарын 2-нд болсон. Баханага Базар зогсоолын ойролцоо болсон энэхүү ослын улмаас 288 хүн ам насаа алдаж, 1000 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.

Гурван томоохон галт тэрэгний мөргөлдсөн энэхүү ослын гол шалтгаан тодорхой болжээ. Зам засварын ажилчид төмөр замын холболтын засвар хийх үеэрээ алдаа гаргасан нь автомат системд өөрчлөлт оруулж энэхүү осол гарах нөхцөл бүрдсэн хэмээн шинжээчид үзсэн байна. Тухайн үед зогсож байсан ачааны галт тэргийг суудлын галт тэрэг араас нь мөргөсний улмаас эсрэг урсгалд явж байсан өөр нэг галт тэргийг мөргөснөөр энэхүү харамсалтай осол болж байв.

Шалгалтын тайланд мэдээлснээр дохиолол болон харилцаа холбооны шатанд хэд хэдэн алдаа гарсан бөгөөд засварын үеэр стандартын горимыг бүрэн дагаж мөрдөөгүй нь тогтоогджээ. Орон нутгийн төмөр замын ажилтнуудад стандарт хэлхээний диаграм байхгүй байсан нь дохиоллын системд гэмтэлтэй холболт үүсгэсэн бөгөөд тэд ачааны хаалтны хэлхээг офлайнаар засварлах гэж оролдсон гэж мэдэгдэв. Энэхүү системийн доголдол нь суудлын галт тэргийг ачааны галт тэрэгний зам руу чиглүүлсэн байжээ.

Энэтхэгийн төмөр зам нь төрийн өмчид байдаг бөгөөд дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг томоохон сүлжээ юм.  Ерөнхий сайд Нарендра Модигийн ослын дараа  төмөр замын дэд бүтэц, холболтыг нэмэгдүүлэхийн тулд 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: www.polit.mn

scroll to top