Онцгой байдлын албаны анги салбарууд аврах ажиллагааны катер завь, газар уснаа явагчаар хангагдлаа

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын ард иргэдэд гамшгаас хамгаалах талаар төрөөс үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр энэ салбарт техник, хэрэгслийн томоохон  шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна. 2013-2017 он хүртэл аврах албаны машин техник, тоног төхөөрөмжүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд үе шаттай шинэчлэхээр ажиллаж байна.

00001

00002

Монгол Улсын Засгийн газраас ч Онцгой байдлын албаны техникийн чадавхийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, аврах, гал унтраах техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр хангах асуудалд ихээхэн анхаарч 2013 онд 7.3 тэрбум, төсвийн урсгал зардлаар өдөр тутмын болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлд 5,7 тэрбум төгрөгийг баталж, гүйцэтгэлийг 100 хувь худалдан авч, төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагуудад хуваарилан өглөө.

Онцгой байдлын албаны хэмжээнд автомашин, техник хэрэгслийн парк шинэчлэл 2012 онтой харьцуулахад 11 хувиар өссөн байна.

Техник, хэрэгслийн шинэчлэлийн хүрээнд ОХУ, БНХАУ, Япон улсад үйлдвэрлэсэн галын үндсэн албаны автомашин, аврах ажлын бүрэн тоноглолтой автомашин, ковшоос гадна анх удаа жилийн аль ч улиралд байгаль, цаг агаарын ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх онцлогтой газар уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой катер завиар хангагдлаа.

00004

scroll to top