УОК-ын хуралдааны шийдвэрүүд

358083051_684036810401667_3498069749193533281_n.jpg

Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын хуралдаан боллоо.

Хуралдаанаар УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлбэ, Дунд гол үерлэсний улмаас усанд автсан барилга байгууламжаас ус соруулах, үерийн далангийн суваг шуудууг өртөгтгөх арга хэмжээнд шаадлагатай текникийг шуурхай дайчлан гаргах, Нийслэлийн онцгой комисст дэмжлэг үзүүлж ажиллахыг Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын орлогч дарга Г.Сайханбаяр, Барилга хот, байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нарт даалгасан бол үерийн улмаас халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэх тул эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, болзошгүй халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг түгээж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгалаа.

Мөн Нийслэлийн хэмжээнд үүсээд байгаад нөхцөл байдалд хариу арга хэмжээг яаралтай авч, болзошгүй эсрдэлээс урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт үүрэг болгож, ОБЕГ дээр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагааг идэвхжүүлж ажиллах шийдвэрийг гаргалаа.

Түүнчлэн Зоонозын Өвчин Судлалын төв, Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн болон орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагууд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэж болзошгүй тул бэлтгэл бэлэн байдлыг хангах, аймаг, орон нутгийн удирдлагууд болзошгүй аюулаас урьдчилэн сэргийлж, далан шуудууг цэвэрлэх, сэргээх, гүүр, ус зайлуулах хоолойг хүчитгэх, өргөтгөлийн ажлыг эрчимжүүлэхийг анхаарууллаа.

scroll to top