Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Гадаад хэлний сургалтын төвөөс зохион байгуулсан англи хэлний дамжаанд Онцгой байдлын байгууллагаас гурван алба хаагч суралцаж, гэрчилгээгээ гардан авлаа.
Тодруулбал, ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, хошууч Г.Энхцолмон, Улсын нөөцийн газрын мэргэжилтэн, дэслэгч С.Эрдэнэбаяр, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийн сургагч багш, ахлах дэслэгч Б.Ням-Осор нар анхан болон бэлтгэл дунд шатны хөтөлбөрт хамрагдсан юм.
Тус англи хэлний сургалт нь 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдрөөс долдугаар сарын 7-ны өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд зохион байгуулагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.