Зам талбайг цэвэрлэн, ариутгаж эхэллээ

347552776_660582562763640_5054218924273242190_n.jpg

Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үерийн эрсдэл үүссэнтэй холбогдуулан Улсын болон Нийслэлийн онцгой комисс, холбогдох байгууллагын ажилчид, албан хаагчид ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авснаар үерийн эрсдэл буурч байна.

Энэ хүрээнд усанд автсан зам талбай, барилга байгууламжийн ариутгал, цэвэрлэгээг хийж эхэллээ.

Тодруулбал, нөхцөл байдал хүндэрсэн байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, шуудайтай элсийг голын далан руу шахаж зөөх, агаар орчны бохирдлыг цэвэрлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж байна.

scroll to top