ГАМШГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2014.01.28-02.03/

Хүн, малын халдварт өвчний талаар:
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт томуугийн A хүрээний H1N1 вирусийн халдвар, Архангай аймгийн Батцэнгэл сум, Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Богд, Төгрөг, Өмнөговь аймгийн Баяндалай суманд гарсан “Галзуу” өвчин, Сүхбаатар аймгийн Онгон суманд гарсан “Шүлхий” өвчний цагийн байдлыг үнэлэх, хорио цээрийн дэглэм тогтоох, өвчилсөн мал амьтныг устгах, ариутгал, халдваргүйтгэл хийх, вакцинжуулах, хязгаарлалтын дэглэмийг сахиулах зэрэг ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Номгон сум, Увс аймгийн Хяргас суманд гарсан “Галзуу” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул цуцалсан.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Өлгий, Толбо сум, Дорноговь аймгийн Алтанширээ сум, Дорнод аймгийн Хөлөнбуйр сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Увс аймгийн Тариалан сум, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Налайх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, сураггүй болсон, тээврийн хэрэгсэл саатсан тухай дуудлагаар нийт 27 удаагийн дуудлагаар ажиллан дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллаж 66 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангав.
Обьектийн гал түймрийн талаар:
2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 48 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа.

scroll to top