Нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгууллаа

viber_image_2023-07-08_14-24-24-065.jpg

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энх саран” сувиллын газар болон түүний ойр орчимд байрлах айл өрхүүд усанд автсан.

Иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын хэлтэс болон холбогдох байгууллагын алба хаагчид зохион байгуулж байна.

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тандалт хийж, нэг иргэнийг аврах ажиллагааг зохион байгууллаа. Одоогийн байдлаар 100 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн, тандалтын ажиллагаа үргэлжилж байна.

scroll to top