Сэлэнгэ аймагт бороо үргэлжлэн орсны улмаас Мандал суманд байрлах “Хараа” голын гүүрний 8 тулгуур баганы 1 дүгээр тулгуур өнөөдөр буюу долдугаар сарын 08-ны өдрийн 14:14 цагт доош нурж голын усанд хүрсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид автомашин болон явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллаж байна.
Тус гүүр нь 1986-1990 онд баригдсан төмөр бетон, 8 хундаган суурьтай, 9 дам нуруутай 139 метр урт, 8,8 метр өргөнтэй юм. Нурсан тулгуур нь Мандал сумаас 4 километр, олон улсын ачаа, тээврийн замаас 44 километр зайтай учраас ойр дөт замыг сонгох, онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.