Үргэлжлэн орсон борооны улмаас Хараа гол үерлэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт орших Хараа голын 135 урттай гүүр нурсан.
Түүнчлэн Дархан-Эрдэнэт чиглэлийн автозамын 12 дахь км-т буюу Дарханаас Эрдэнэт рүү салдаг уулзварын урд талд Сайханы гүүрийн ойролцоо Хараа гол зорчих хэсгийн дээгүүр давсан тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хөдөлгөөн хязгаарлаж, зам хаасан.
Тус чиглэлийн хөдөлгөөн Ширээ нурууны гүүрээр үргэлжилж байна.
Бусад нутгаар цаг агаар тогтуун, авто замын хѳдѳлгѳѳн хэвийн үргэлжилж байгаа ч цаг уурын байгууллагын мэдээлснээр ойрын өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхэн хөдөө орон нутагт зорчихдоо мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг мэдээллийг сайтар сонсож, баталгаат зам, гүүрээр зорчихыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.