ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесусыг хүлээн авч уулзах уулзалт боллоо

359240505_939078514246896_7674284645810362517_n.jpg

Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Монгол улсад айлчилж байгаа ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесусыг хүлээн авч уулзах уулзалт ГХЯ-д зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,  Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр болон Эрүүл мэнд, Онцгой байдлын салбарын 130 гаруй төлөөлөл оролцсон юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Ковид-19”-ын цар тахалтай холбогдуулан олон улсын хэмжээнд зарласан онц байдлыг 2023 оны 5 дугаар сард цуцалсан.

Монгол Улсын Засгийн газар, улсын Онцгой комисс цар тахлаас хүн амаа хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах болон үр дагаврыг нь үнэлэн дүгнэж, цаашид хэрхэн ажиллах чиглэлээр үе шат бүрийг туулан, бүхий л бололцоогоо дайчлан ажилласан.

Энэ хэцүү цаг үед манай улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг ДЭМБ үргэлж дэмжиж, заавар зөвлөмж, дэмжлэг үзүүлж ирсэн билээ.

Уулзалтын үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус “Өнгөрсөн гурван жил бид эрүүл мэндийн салбараас хэр хамааралтай амьдардаг вэ гэдгээ ойлгосон он жилүүд байлаа. Энэхүү дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс маш шуурхай ажиллаж, хариу арга хэмжээ авч чадсанд баяр хүргэж, тэмдэглэмээр байна” хэмээгээд бусад улс орон таны улс орноос суралцахуйц хэмжээнд ажилласан гэдгийг онцлон хэллээ гэж Онцгой байдылн ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top