Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Хүрэн-Асга” гэдэг газарт оршуулгын ажлаар явсан хүмүүсийн автомашин нь эвдэрч, явах боломжгүй боллоо гэсэн дуудлагыг 2016.03.16-ны өдрийн 19:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, “Ланд Крузейр-80” загварын автомашины эвдрэлийг засварлан аймгийн төвд хүргэж ирсэн.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Төрийн банк”-ны салбарын байр шар усны үерт автаад байна гэсэн дуудлагыг 2016.03.16-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 56 албан хаагч, 3 автомашин, Төрийн банкны 33 ажилтан, 3 автомашин, нийт 89 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, шар усны үерийн голдрилыг өөрчилж, 2 байрлалд далан босгож, Улсын нөөцийн салбарын үрийн агуулахын зоорийн давхарт орсон усыг соруулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

2.Аюулт үзэгдэл талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн “Орбит” гэдэг газар малчин Б-гийн 31 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн тухай дуудлагыг 2016.02.04-ний өдөр хүлээн авч. УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.03-ны өдрийн 230 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн баян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтын-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь, мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонь  “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦТЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонинд 2016.01.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Дунгийн нуур” гэдэг газар малчин М-ийн 4 хонинд 2016.02.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 253 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн 7 хонь 2016.01.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Дэлгэр дэв” гэдэг газар малчин О-гийн 11 хонинд 2016.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.30-ны өдрийн 221 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Хадат толгой” гэдэг газар малчин М-ийн 94 хонь 2016.02.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.02-ны өдрийн 58 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Гурвантүрүү багийн “Батын шорвог” гэдэг газар малчин Э-гийн 15 хонинд 2016.02.08-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 245 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Нөөлөгт багийн “Хөх хадны булаг” гэдэг газар малчин Г-гийн 4 хонь 2016.02.14-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 259 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баян сумын Сант багийн “Өндөр цагаан” гэдэг газар малчин Т-гийн 86 хонинд 2016.02.16-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.17-ны өдрийн 258 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Замт” гэдэг газар малчин О-гийн 15 хонинд 2016.02.17-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.17-ны өдрийн 251 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн “Булгийн цагаан-Овоо” гэдэг газар иргэн С-ийн 32 хонинд 2016.02.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 290 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Аман хужирын бор нуруу” гэдэг газар иргэн Ч-гийн 37 хонинд 2016.02.21-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 289 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Их-Уул багийн “Зараагийн Буян-Овоо” гэдэг газар иргэн Б-гийн 7 хонинд 2016.02.20-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 290 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Бага дээндийн-Амны “Ямаахайн тохой” гэдэг газар иргэн Б-гийн 1 хурганд 2016.02.06-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 287 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Мөрөнгийн гол” гэдэг газар малчин Ч, Н, Я нарын 3 үхэр 2016.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Модот хамар” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут хавдар” өвчин болох нь;       

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7  багийн “Найрамдал” гэдэг газар малчин Н-ийн 11 адуу 2016.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Адууны-Ям” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат багийн “Зүүн салхит” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.02.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг  устган аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн “Зоогийн хот” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Бүдүүн-Ухаа” гэдэг газар малчин Д-гийн 1 үхэр 2016.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Цүүцийн гол”  гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.03.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;  

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Өндөр толгой” гэдэг газар малчин О-гийн 1 нохой 2016.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;  

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Цөнхлөг” гэдэг газар малчин О-гийн 2 хонь, 1 ямаа 2016.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Өвөр нумт” гэдэг газар малчин М-ийн 1 ямаа 2016.02.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

 

3.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 1, мэдээллийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.16-ны өдрийн 13:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.16-ны өдрийн 19:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруун сайханы 9 дүгээр гудамжийн 3 тоотод иргэн М-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.16-ны өдрийн 12:20 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч,

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Улаан багийн нутаг “Ямаалдай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ малчин С-ийн малын саравч, 2 ширхэг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.16-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 4 албан хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт-34 хүн,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өндөрхаан Газ” ХХК-ийн сахиул Х-гийн гэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.03.16-ны өдрийн17:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top