Болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2aac4d_gol000702_x974-6vwy683idl91h82qpxg53s2ct7930e0s7jbizgiw85c.jpg

Цаг  уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын  10-11-нд шилжих шөнө Булган, Хөвсгөл аймгийн нутгаар, 11-нд Архангай, Булган, Дархан-уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар их хэмжээний усархаг бороо орох 12-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

Ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

scroll to top