Энэ жилийн хувьд манай орны ихэнх нутгаар цас их орж, цагаан зудын байдалтай байсан. Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилсан энэ өдрүүдэд тулгардаг нэг бэрхшээл бол шар усны үеийн аюул юм. Шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй нөхцөл нийслэлд үүсээд байна. Иймд хотын холбогдох албаныхан хамтран ажлын хэсэг байгуулж үерийн аман дээр буусан айл өрхүүдийг шалгаж, арга хэмжээ авахаар ажиллаж байна.
UBS телевиз