Онцгой байдлын алба шинэ техник, хэрэгслээр парк шинэчлэлт хийлээ.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Австри Улсын “Розенбаур Интернейшнл Аг” компаниас Монгол орны эрс тэс уур амьсгалд тохируулан аврах, гал унтраах автомашин, дагалдах хэрэгсэлийг үйлдвэрлэжээ. Нийт 16 автомашин, дагалдах хэрэгсэлийг өнөөдөр онцгой байдлын албанд хүлээлгэн өглөө.
Мөн энэ үеэр 2015 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Номин трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн 4.6 тэрбум төгрөгийн өртөгтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын 12 автомашиныг нийлүүлэв. Ингэснээр онцгой байдлын алба нийт 28 автомашинаар парк шинэчлэлт хийлээ. Ингэснээр онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхи өмнө жилийнхээс 2.3 дахин өсөх байгаа юм.
Дээрх техник хэрэгслийг 21 аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төв, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст хуваарилан өгөх аж.