Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 10-16-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.
Үүнээс хүний үйл ажиллагаатай осол- 33, гал түймэр- 40, биологийн гаралтай аюулт үзэгдэл-1, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл-8, геологийн гаралтай аюулт үзэгдэл-4 байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 11 хүн амь насаа алдаж, 3 хүн түлэгдэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 7 нь том хүн, 4 нь хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.