Баянзүрх дүүрэгт цэвэрлэгээ, ариутгал үргэлжилж байна

64b770b2a1027a4a43feea03.jpg

Нийслэлийн хэмжээнд үерийн улмаас үүссэн хохирлыг арилгах, барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, ариутгах ажил үргэлжилж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн гэр хорооллын бүс, орон сууц, нийтийн эзэмшлийн нийт 1,890,000 ам метр талбайг 3-4 удаагийн давтамжтайгаар ариутган халдваргүйжүүллээ.

Түүнчлэн иргэдийн бүлэг, хороодын албан хаагч, хог хаягдлын олон нийтийн байцаагч зэрэг 60 орчим хүн Сэлбэ голын дагуу байршилд ажиллаж, 42 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

scroll to top