Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймагт бороо орсон.

  Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +16…+21 градус, Увс болон Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31…+36 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд,төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16…+21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +31…+36 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +25…+30 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Завхан сумын Шарбулаг багийн 1 дүгээр гудамжинд хүнсний дэлгүүр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Д-ийн 9×10 метрийн хэмжээтэй “ дэлгүүр шатсаныг Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга 12:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван багийн 4 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 11:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 12х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны “Алтан-Овоо”-гийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 6х5 метрийн хэмжээтэй байшин, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны “Задгай” /10 дугаар хороолол/ Худалдааны төвийн барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход худалдааны төвийн барилгын дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн 2 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 21:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын ‘’Приус-11’’ загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо тоног төхөөрөмж шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 02:05 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход мод зордог тоног төхөөрөмж  шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.   

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай  багийн “Агьт” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ Малчин Г нь 07.20-ны өдрийн 15:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагыг 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь  Эрэн хайх, аврах бүлэг, тус сум дахь Цагдаагийн тасгийн  алба хаагчид малчин Г /36 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг  22:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.21-ний өдрийн 00:45 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 25 км-т малчин Д-ын гэрээс эсэн мэнд олсон.

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багт 07.19-ний өдрийн 19:20-20:20 цагийн хооронд аадар бороо орсны улмаас үер бууж 3 айлын гэр, хашаанд ус орсон тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж шуудуу ухаж усыг зайлуулсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Гашуун сухайт гэдэг газар 07.20-ны өдрийн 18:00-20:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас үер бууж  8 айлын нийтийн байр усанд автсан тухай мэдээллийг хүлээн авсан. Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 1алба хаагчид ажиллаж усыг соруулан гадагшлуулж 18 хүн (үүнээс 8 хүүхэд)-ийн аюулгүй байдлыг хангасан, мөн байрны гадна зогсоолд байсан 4 автомашиныг уснаас татаж гаргасан тухай мэдээллийг Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн жижүүр аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top