Хэт халалтын улмаас мягмар гарагаас хойш Грекийн Родос аралд ойн түймэр дэгдээд байна. Одоогоор тус арал руу аялахаар зорчсон 190 гаруй мянган жуулчныг нүүлгэн шилжүүлж аюулгүй газар аваачжээ.
Грект ойн түймэр хурдтай тархаж байгаа тул улаан түвшний онцгой байдал зарласан. Родос аралд дэгдсэн түймэр суурин газрууд руу хүрч нутгийн иргэдийг мөн нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Тус арал руу зорчих зарим нислэгийн компани хуваарьт нислэгүүдээ хойшлуулаад байгаа аж.
Жуулчдыг арал дээрх зочид буудал, сургууль, заал гэх мэт газруудад орогнуулж байна. Мөн аюулгүй байдлын үүднээс арлын ихэнх хэсгийн цахилгааныг тасалсан.
Грекийн цагдаагийн албанаас “Гал түймэртэй холбоотой хамгийн том хүрээг хамарсан нүүлгэн шилжүүлэлт болж байна” хэмээн мэдэгджээ. Аврах ажиллагаанд 260 гаруй гал сөнөөгч, 18 агаарын хөлөг ажиллаж байна. Түймэртэй холбоотойгоор Грек улсын засгийн газраас даваа гарагт болох үндэсний баярын өдрийг цуцалсан гэв.
Эх сурвалж: gogo.mn