Нийслэлийн хэмжээнд орсон усархаг борооны улмаас /2023.07.23/ гэр, байшин, орон сууцны хорооллын байрны B1 давхар усанд автсан 254 дуудлага бүртгэгдсэн.
Үерийн усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 195 барилга байгууламжаас 60 байрны усыг соруулж дууссан бөгөөд 37 байрны усыг соруулж байна.